13381, 13th district,

Peace Avenue, Ulaanbaatar

(976)88027942

Contact us

Mon - Fri: 9:00 - 18:00

School always open*

Reading Comprehension Exercise: PLAYTIME MUSIC FESTIVAL!

Mongolian language

Share:

Test your reading comprehension by reading the following short article in Mongolian and answering a couple questions!  Also check out the youtube video for the listening exercise and more information.  This is about the biggest music festival in Mongolia: PLAYTIME

 

READING COMPREHENSION EXERCISE
LEVEL: INTERMEDIATE MID / B1
LENGTH: ~300 WORDS
TOPIC: MUSIC FESTIVAL

Унш:

PlayTime Монголын хамгийн том хөгжмийн наадам. Монголын залуучуудын хамгийн их хүсэж хүлээдэг PlayTime анх 2002 онд эхэлсэн. Анх рок хөгжмийн наадам гэж явдаг байсан. Харин одоо өргөжиж инди, поп, фолк, метал, жазз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн хамтлаг дуучид тоглодог олон улсын хөгжмийн наадам болсон. PlayTime-д олон хамтлаг дуучид дуулдаг. Шинэ хамтлаг дуучид, алдартай хамтлаг дуучид, бас гадаадын хамтлаг дуучид дуулдаг. Энэ жил PlayTime-ийн 20 жилийн ой болж байгаа. Энэ хугацаанд нийт 20 гаруй орны 800 гаруй хамтлаг, дуучид оролцсон.

playtime 2022

PlayTime Улаанбаатараас зүүн тийш 20 км-т байдаг Гачуурт тосгонд Монгол шилтгээн гэдэг газар жил бүрийн 7 сард болдог. Харин 2020 онд Ковидоос болж цуцлагдсан. PlayTime ер нь 3 өдөр болдог. Тавдахь өдөр, хагас сайн өдөр, бүтэн сайн өдөр болдог. Харин энэ жил 4 өдөр болсон. PlayTime-д ирсэн хүмүүс майхантай хонож болдог. Тасалбараа эрт авбал жоохон хямдхан байдаг.

Хамтлаг дуучдын тоглолтоос гадна өөр зөндөө олон үйл ажиллагаа болдог. Жишээ нь Comedy night, яруу найргийн үдэш, quiz night, иогийн хичээл, сэтгэлзүйн зөвлөгөө гэх мэт олон төрлийн үйл ажиллагаанд оролцож болно.

 
За. PlayTime наадмын талаар товчхон танилцууллаа. Дараа жилийн PlayTime наадам дээр уулзацгаая!

 

Aсуулт:

  1. PlayTime гэж юу вэ?
  2. Playtime-д ямар ямар төрлийн хамтлагууд ирдэг вэ?
  3. 2020 онд юунаас болж цуцлагдсан бэ?
  4. Playtime жил бүр хаана болдог вэ?
  5. Тасалбараа яаж хямдхан авч болох вэ?
  6. Хамтлаг дуучдын тоглолтуудаас гадна ямар ямар үйл ажиллагаанууд болдог вэ?
(answers below)

Шинэ үг

(hover to reveal)

хөгжмийн наадам

music festival

хамтлаг

a band

оролцох

to take part in

цуцлагдах

to be cancelled

үйл ажиллагаа

activity

сэтгэлзүйн зөвлөгөө

psychological counseling

Хариулт:

  1. PlayTime Монголын хамгийн том хөгжмийн наадам.
  2. Инди, поп, фолк, метал, жазз, электроник, хип хоп, регги зэрэг олон төрлийн хамтлаг дуучид тоглодог.
  3. 2020 онд Ковидоос болж цуцлагдсан.
  4. Playtime Гачуурт тосгонд Монгол шилтгээн гэдэг газар жил бүрийн 7 сард болдог.
  5. Тасалбараа эрт авбал жоохон хямдхан байдаг.
  6. Хамтлаг дуучдын тоглолтоос гадна өөр зөндөө олон үйл ажиллагаа болдог. Жишээ нь Comedy night, яруу найргийн үдэш, quiz night, иогийн хичээл, сэтгэлзүйн зөвлөгөө гэх мэт

Keep reading to improve your comprehension in Mongolian language, and don’t forget to make flash  cards for any new words you come across!  

Clip Art Khishgee Transparent Avatar

Do you want to take your Mongolian fluency to the next level?

Learn more about our remote class. 

Share:

Admin

Admin

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

Do you want a remote Mongolian class?

Easy and effective way to learn Mongolian language without boundaries. Crisp digital sound, and native pronunciation to your home!

Recent posts

Get The Latest Updates

Subscribe To get Our free lessons

No spam, notifications only about free lessons and products