Түүний нэр Ганаа. Тэр гэрээсээ гараад алхаж байна. Тэр дэлгүүрлүү явж байна. Хүмүүс автобусанд сууж байна. Зарим хүмүүс өөр автобус хүлээж байна. Тэнд нэг охин гүйж байна. Энд нэг эмээ тортой юм бариад явж байна. Олон хүүхдүүд тоглож байна. Дэлгүүрлүү олон хүн орж байна. Энэ хүмүүс дэлгүүрээс өндөг, талх, ногоо, жимс, мах авч байна. Тэнд хоёр охин англиар ярьж байна. Тэр помидор, лууван, байцаа, банан, алим аваад гарч байна. Тэр жаахан даарч байна. Яагаад гэвэл гадаа хүйтэн байна. Хүмүүс зузаан хувцастай явж байна. Тэр одоо гэрлүүгээ явж байна. Замын түгжрэл их байна. Одоо цаг 3:30 болж байна. Одоо тэр бараг гэртээ ирж байна.
Answer the questions.
- Тэр хаашаа явж байна?
- Хүүхдүүд юу хийж байна?
- Хүмүүс хаана байна?
- Хүмүүс дэлгүүрээс юу авч байна?
- Хүмүүс яагаад зузаан хувцастай байна?